AstraZeneca компани болон Оксфордын их сургуулийн хамтран боловсруулсан вакцин дэлхийд захиалгын тоогоороо тэргүүлж байна. Bloomberg агентлагаас дэлхий дахин ямар вакцин хамгийн ихээр захиалсныг хүргэе.
1 байр: AstraZeneca/Oxford (Их Британи, Швед) – нийт 2,97 тэрбум тун
- Энэтхэг – 1 тэрбум тун;
- Европын холбоо – 300 сая тун;
- АНУ – 300 сая тун;
- Хятад – 200 сая тун;
- Латин Америкийн орнууд (Бразилаас гадна) – 150 сая тун.
2 байр: Novavax (АНУ) – 1,28 тэрбум тун захиалсан.
- Энэтхэг – 1 тэрбум тун;
- АНУ – 110 сая тун;
- Их Британи – 60 сая тун;
- Канад – 52 сая тун;
- Австрали – 51 сая тун.
3 байр: Pfizer/BioNTech (АНУ, Герман) – 816 сая тун
- Европын холбоо – 300 сая тун;
- АНУ – 200 сая тун;
- Япон – 120 сая тун;
- Их Британи – 40 сая тун;
- Мексик – 24 сая тун.
4 байр: “Спутник V” (Орос) – 727 сая тун
- Энэтхэг – 200 сая тун;
- Орос – 160 сая тун;
- Бразил – 100 сая тун;
- Узбекистан – 70 сая тун;
- Мексик – 64 сая тун.
5 байр: Sinopharm, Sinovac, Cansino (Хятад) – 447 сая тун
- Индонез – 110 сая тун;
- Пакистан – 88 сая тун;
- Ойрх Дорнодын орнууд – 75 сая тун;
- Турк – 50 сая тун;
- Бразил – 46 сая тун.
6 байр: Moderna (АНУ) – 441 сая тун
- АНУ – 200 сая тун;
- Европын холбоо – 80 сая тун;
- Япон – 50 сая тун;
- Канад – 40 сая тун;
- Өмнөд Солонгос – 40 сая тун.
Орчуулсан Э.Март : zen.yandex.ru