Энэ сарын 1-нээс орон нутагт ЕБС-ийн танхимын сургалт эхэлсэн бол нийслэлд хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.
БШУЯ-наас ‘’Нэг хаалга-нэг шинжилгээ’’-ний үр дүн, вакцинжуулалт, халдварын тархалтыг харж байж нийслэлд танхимын сургалтыг эхлэх эсэхийг шийдэх юм байна. Мөн танхимын хичээл эхлэхэд бэлтгэл ажлаа хангаж 3, 4 дүгээр сард багтаан багш нарыг вакцинжуулах саналаа УОК-т хүргүүлжээ.
Мөн БШУЯ-наас Ковид-19 илэрсэн голомтуудыг хумин нөхцөл байдлын эрсдэлийг тооцон боломжтой гэж үзсэн үед ямар зохион байгуулалттай эхэлж болох вэ гэдгийг УОК болон НОК-т танилцуулж хугацааг тодорхойлох аж. Мөн шинжилгээ авч байгаа 50 сургуулийг 14-20 хоногийн турш ариутгаж халдваргүйжүүлэх юм.
Танхимын сургалт эхэлвэл эхний ээлжинд сурагчдын хоцрогдлыг арилгахаар тус яамнаас төлөвлөсөн байна. Судалгаагаар 174 мянга гаруй хүүхэд хичээлийн хоцрогдолд ороод байна.
Б.Эрдэнэ