ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ын албаны дарга Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Шинжилгээний хариу зөрсөн тохиолдол гарсан байна. Нэгэн иргэний шинжилгээний хариу өглөө нь “сөрөг” гараад өдөр нь “эерэг” гэж гарсан тул ХӨСҮТ-д хүргэсэн гэх мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?
– Гэрэгэ системд шинжилгээ хийж байгаа бүх лаборатори холбогдсон байдаг. Лабораториуд шинээр тус системд холбогдох үед үйл ажиллагаатай холбоотой алдаа гарч, цөөн тооны хүнд шинжилгээний хариу нь зөрж очсон. Үйл ажиллагааныхаа хаана доголдол үүссэнийг олж илрүүлээд алдаагаа зассан. Дахин ийм алдаа гаргахгүй.
Л.Баяр