Монгол Улсын эрдэмтэд шүлснээс коронавируст халдварыг шинжлэх оношлуур бүтээсэн тухай таатай мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэхүү оношлуурыг тун удахгүй хэрэглээнд турших бололтой. Энэ тухай Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д. Нарангэрэл “Өнгөрсөн оны есдүгээр сард хүмүүс гэртээ шүлснээсээ сорьц авч шинжилгээ хийдэг оношлуурыг олон улсад бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Манай эрдэмтэд ийм оношлуур бүтээж байгаа талаар ч мэдээлэл өгч буй. Энэ оношлуур удахгүй хэрэглээнд нэвтрэх, туршилтад орох үйл ажиллагаа болох байх” хэмээв.
Н.Батаа