Өмнөд Солонгост эмч нар Pfizer-ын нэг шил вакциныг 7 хүнд тарьсан амжилт гаргажээ. Ихэвчлэн энэ вакцин 5 хүнийг тарьж хүрэлцдэг аж. Мэргэжилтнүүд тусгай шприц ашиглан 7 тун бэлдмэл гарган авах аргыг нээсэн байна.
Үндэсний эрүүл мэндийн төвийн захирал Чо Ги Хен вакцинжуулалтын үеэр 1 шилэнд ихэвчлэн 0,3 миллилитр бэлдмэл үлдэж байгааг илрүүлсэн гэжээ. Энэ үлдэгдэл нь 7 хүн тарихад хангалттай. Ийм тохиолдол хэд хэд гарсан хэмээн тэрбээр тэмдэглэжээ.
Өмнөд Солонгост өнгөрсөн баасан гарагаас коронавирусийн вакцинд хүн амаа хамруулж эхэлсэн аж. Шинжээчид ирэх арваннэгдүгээр сар гэхэд хүн амыхаа 70 орчим хувийг тариулж, сүргийн дархлаа тогтооно гэж тооцоолж байна.