Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 13,800 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 48 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг байршлаар нь хэлбэл,
- Баянгол-7
- Баянзүрх-16
- Сүхбаатар-5
- Сонгинохайрхан-9
- Хан-Уул-11 дүүрэгт тус тус бүртгэгджээ.
Үйлдвэр, үйлчилгээний газрууд, тэр дундаа хүнс, худалдааны захуудаар үйлчлүүлсэн иргэдийн дундаас халдвар илэрч байгаа учраас ард иргэд хүн олноор цугларсан үйлчилгээний газраар явахдаа амны хаалтаа байнга зүүх, хүн хоорондын зайгаа барьж, дэглэмээ сайтар сахихыг анхааруулав.
Л.Баяр