Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлд тусгай нислэгийн онгоц нисэж байна. Уг нислэгээр 160 иргэн эх орондоо ирнэ.
Энэ сард 12 удаагийн нислэг үйлдэж гадаадаас иргэдээ татан авна. Үүнээс Сөүл рүү 6 удаагийн нислэг үйлдэхээс 2 нь транзит нислэг юм. Гадаад улсаас ирэх иргэдийг 10 хоног тусгаарлана. Тусгаарлах хугацаанд давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал үлдсэн 4 хоногийг гэрт нь тусгаарлана.
Хилийн чанадаас ирж буй иргэд хүсвэл өндөр зэрэглэлийн зочид буудалд тусгаарлагдах боломжтой. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг тусгаарлаж байсан 9 буудлаас сонгосон тохиолдолд өдөрт 100-270 мянган төгрөгийн үнээр байрлах юм. Энэ сард тусгай нислэгээр нийт 1920 иргэнээ манай улс татан авах юм.
Б.Эрдэнэ