Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн байдлаар ковид-19-ийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх цаг үеийн мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн байдлаар шинээр Коронавируст халдварын 41 тохиолдол бүртгэгдсэнээр Монгол Улсад нийт халдвар авсан хүний тоо 2907 боллоо.
Бүртгэгдсэн 41 тохиолдлын 40 нь Улаанбаатар хотоос, нэг нь Алтанбулаг боомтоор татан авалтаар ирсэн иргэнээс илэрсэн байна.
Сүүлийн 24 цагт 66 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 2249 буюу халдвар авсан өвчтөнүүдийн 77 хувь нь эдгэрээд байна.
ХӨСҮТ
Цэргийн төв эмнэлэг
Эх, нярай, эмэгтэйчүүдийг 2-р төвд нийт 643 хүн эмчлүүлж байна.