Швейцарт коронавирусийн тарилга хийлгэснийхээ дараа 16 хүн нас барсан талаар Засгийн газрын сайтад нь мэдээлэв.
“Swissmedic агентлаг хоёрдугаар сарын 24-ны байдлаар Швейцар дахь COVID-19 өвчний эсрэг вакцины нийт 364 гаж нөлөө бүртгэжээ. Үүнээс 199 нь Америк-Германы Pfizer/BioNTech вакциных бол 154 нь Америкийн Moderna компанийн бэлдмэлээс гарчээ” гэжээ.
Вакцин хийлгэсэн 95 хүн эмнэлэгт хандсан байна. Тэдэнд толгой өвдөх, харшлын урвал илрэх, анафилатик шок зэрэг илэрснээс 16 нь нас барсан аж. Нас барсан хүмүүсийн дундаж нас 86. Тэдний олонх нь хүнд өвчтэй байжээ.
“Хэдийгээр цаг хугацааны хувьд давхцаж байгаа ч эдгээр үхэл вакцинаас болсон гэх тодорхой зүйл алга байна” хэмээн Swissmedic тэмдэглэсэн байна.
Швейцар улс арванхоёрдугаар сарын 23-наас COVID-19-ийн дархлаажуулалтын ажлаа эхэлсэн юм. Үүнээс хойш долоо хоногийн дараа Pfizer/BioNTech-ийн тарилга хийлгэсэн нэг хүн нас барсан гэх тохиолдол гарсан аж. Энэ өвчтөн өндөр настны ахмадын газрын оршин суугч байжээ.
Вакцинжуулалтаас хойш сарын дараа 84-92 насны 5 хүн өөд болсон гэж тэмдэглэсэн юм.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулсан Э.Март