ХААН Банк олон улсын төлбөрийн картууддаа зайнаас унших дэвшилтэт технологи нэвтрүүлэн харилцагчдадаа хүргэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Та контактлесс картаа ПОС төхөөрөмж дээр биет холболт үүсгэхгүйгээр 2-4 см-ийн зайнаас уншуулан гүйлгээ хийж, эх орондоо төдийгүй олон улсад төлбөр тооцоогоо илүү хялбар, хурднаар төлөх боломжтой.
Мөн харилцагч та худалдаа үйлчилгээний газрын карт уншигч ПОС төхөөрөмжид картаа зайнаас уншуулснаар картаа бусдад дамжуулах шаардлагагүй болж, гүйлгээ хийхдээ оруулдаг ПИН код зэрэг хувийн нууцлалтай мэдээллээ бусдад алдахаас сэргийлэхийн зэрэгцээ цар тахлын үед халдвар дамжих эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломж бүрдэж буй.
Та 50,000 төгрөгөөс (олон улсад 25 ам.доллар) доош дүнтэй гүйлгээ хийхэд ПИН код оруулах шаардлагагүй, харин түүнээс дээш мөнгөн дүнтэй гүйлгээ хийхэд ПИН кодоо заавал оруулах юм.
Контактлесс картыг хэрхэн ашиглах вэ?
Та карт дээрээ контактлесс тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.
- Зайнаас картаа уншуулах тэмдэглэгээ бүхий ПОС төхөөрөмж дээр худалдан авалтын гүйлгээний мөнгөн дүн оруулсны дараа дэлгэцэн дээр “Картаа уншуулна уу” гэсэн бичиг гарна.
- Картаа ПОС машины дээд хэсэгт 2-4 см ойртуулах төдийд гүйлгээ автоматаар хийгдэнэ.
Контактлесс карт хэрхэн захиалах вэ?
Та Онлайн бүртгэл, Интернэт банк, Khan Bank аппликэйшнээр контактлесс картаа захиалж шуудангаар, хүссэн газартаа, ажлын цагаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
Контактлесс карт – Таны үнэт хором бүрийг хэмнэж, эрсдэлээс хамгаална.