Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 16777 хүнд шинжилгээ хийхэд 46 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлуудын хувьд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ээс нэг хүнээс коронавирус илэрсэн бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 21 тохиолдол буюу нийт 22 хүнээс халдвар илэрсэн байна. Үлдсэн 24 халдвар ажиглан тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдээс илэрчээ.

Нэмж илэрсэн 46 тохиолдлын байршлыг дүүрэг тус бүрээр танилцуулбал:

  • Баянгол -7
  • Баянзүрх – 16
  • Сонгинохайрхан – 3
  • Хан-Уул – 14
  • Чингэлтэй – 4
  • Сүхбаатар – 2 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал 735, хоёрдогч хавьтал 1220 хүн байгаагаас 251 хүнийг өчигдөр хяналтаас гаргаж, 233 хүнийг тусгаарласан байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн