Туркийн Milliyet хэвлэлд сонины ашигтай талуудыг жагсааж, супер хүнс гэж нэрлэжээ. Тус хэвлэлд мэдээлснээр сонгино нь хүний бие махбодод ээлтэй витамин, тэжээллэг бодисоор баялаг гэнэ. Үүнийг өдөр бүр хэрэглэвэл жинхэнэ гайхамшгийг бүтээнэ гэсэн байна.
Сонгино яс бэхжүүлдэг байна. Энэ бүтээгдэхүүнийг сарын турш хэрэглэхэд ясны нягтаршил 5%-иар нэмэгддэг байна.
Түүнчлэн сонгино холестерины түвшнийг бууруулах замаар зүрх судасны өвчлөлөөс сэргийлдэг. Мөн хоол боловсруулалтыг сайжруулж, гэдсэнд ашигтай бактери үүсгэдэг. Энэ хэрээр стресс тайлж, нойр сайжруулдаг аж.
Материалд тэмдэглэснээр сонгино нь амны хортой бактерийг устгаж, амны хөндийг байгалийн аргаар сэргээдэг. Тэгэхээр шүд бэхжилтэд нөлөөлдөг гэсэн үг.
Үүгээр сонгины ашигтай чанар дуусахгүй. Үүнд кверцетин хэмээх бодис байдаг нь хараанд тустай. Түүнчлэн А, С, Е зэрэг арьсны гэмтлийг этгээдэг, насны өөрчлөлттэй тэмцдэг бодис агуулагддаг байна.