Залуусыг коронавирусийн тарилгад идэвхтэй хамруулахын тул Тель-Авивын нэгэн алдарт баар өвөрмөц үйл ажиллагаа зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл Jenia пааб эндхийн вакцины цэгт коронавирусийн тарилга хийлгэхээр ирсэн хүн бүрт нэг хундага үнэгүй архи өгч байгаа гэнэ.
Израиль улс 9 сая хүн амынхаа 43%-ийг вакцинжуулсан томоохон амжилттай яваа ч өндөр настнууд тарилгадаа идэвхтэй хамрагдаад, залуус нь хойш сууж байгаа гэнэ. Тэд хүндээр өвдөх магадлал тун бага учраас тарилга хийлгэхэд хойрго хандаж байгааг шинжээчид мэдэгджээ.
Саяхан л вакцинжуулалтаараа тэргүүлж байсан тус улсад сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд вакцинд хамрагдах хүмүүсийн тоо огцом буурч байна. Энэ хэрээр ковидтой залуучууд эмнэлэгт хандах нь их байгааг эмч нар мэдэгджээ. Тиймээс нийгэм даяар залуучуудыг коронавирусийн вакцинд хамруулахын тулд янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна.
“”