Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Коронавирусийн 30 шинэ тохиолдол бүртгэгдлээ – updown.mn

Коронавирусийн 30 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Хоёрдугаар сарын 22-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 42920 шинжилгээ хийлээ.

Ингээд 30 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,723 болсноос дотоодын халдварын тоо 2003 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 745 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 2
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 84
  • Хөнгөн 598 хүн байна.

Сүүлийн 24 цагийн дотор 70 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2.723 үүнээс эдгэрсэн 2003 буюу 71.8 хувь байна.

24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Голомтод гарсан нийт тохиолдлууд:

 –Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 1882 байна. 

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.

  • ХӨСҮТ-32
  • Цэргийн төв эмнэлэг-17
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

 Дотоодын халдварыг танилцуулбал:

-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн