Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай тэмцэх үүднээс Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хориог хэрэгжүүлж буй билээ.
Тэгвэл энэ хүнд цаг үед Хэнтий аймгийн Норовлин сумын “Ангирт” багийн малчид санаа нэгдэн нутгийн өрх бүрт нэг хонины мах өгч туслах үйл ажиллагааг эхлүүлжээ. Улмаар тус сумын малчид хуримтлуулсан хонины махаа аймгийнхаа онцгой комист хүлээлгэж өглөө.
Б.Эрдэнэ