2021-02-23 11:421min00

Сэрэмжлүүлэг: Таван ханатай гэрт гал гарч хоёр хүүхэд энджээ

821139d091d5b4a94de52a1bf5cf5c93

Малчин Т-ийн таван ханатай гэр шатаж, гал түймэрт А /7 настай, эмэгтэй/, П/1.7 настай, эрэгтэй/ нар өртөж нас баржээ.

Тус хэрэг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн “Бор даргавай” гэдэг газар гарч, өчигдөр /2021.02.22/ 15:46 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахлуулсан алба хаагчид, Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Эх сурвалж : ОБЕГ