АНУ-ын Сенат тэрбумтан Уилбор Россыг Худалдааны сайдаар сонголоо. 79 настай тэрбумтныг 72 сенатор дэмжсэн бол 27 сенатор эсрэг санал өгчээ. Тэдний дунд Ардчилсан намын 19 сенатор байсан аж. Дампуурсан компаниудын наймаагаар мэргэшсэн Уилбор Росс W.L. Ross & Co компанийг удирдаж байгаад 2002 онд төмөр хайлуулагч компаниудын нэгдэл “International Steell Group” компанийг байгуулсан байна. Хөрөнгө нь 2.9 тэрбумаар үнэлдэг Росс Трампын эдийн засгийн хөтөлбөрийг тууштай дэмждэг нэгэн. Одоо бол тэр Америкийн хамгийн ахмад настай сайд болж байгаа юм.