УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд урамшууллыг олгож эхэлсэн.
Мал хамгаалах санд ирсэн мэдээллийг нягтлан шалгаж үзээд 22.6 тэрбум төгрөгийн урамшууллыг Монголбанкаар дамжуулан малчдын дансанд шилжүүллээ. 2011 онд анх Ноосны урамшууллыг олгож эхэлснээс хойш 2015 он хүртэл Үндэсний боловсруулах үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэж нийлүүлсэн 413 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 71 мянган тн ноосонд 112.7 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ