Цэвдэгтэй, намагтай газар мэргэжлийн зөвлөгөө авалгүй, хөрсөө судлалгүй барилга байшин барьсанаас хагарч цуурах, шал нь овойх, суух… зэрэг олон асуудал үүсч, цаашид ашиглах боломжгүй болсон олон барилга байдаг талаарх асуудлыг ЭША доктор (Ph.D) А.Саруулзаяа хөндлөө.
Тэрбээр цэвдгийн тухай мэдээллийг олон нийттэй хуваалцсаныг уншигч та бүхэнд хүргэж байна.
Цэвдэг гэдэг нь 0 буюу түүнээс доош хэмд 2 ба түүнээс дээш жилд газрын гадаргад тодорхой түвшинд орших ул хөрс чулуулаг болон мөсний нийлэмжийг хэлдэг.
Цэвдэг нь гадаргын болон гүний ус бүрэлдэн тогтох гол эх үүсвэр болж, хүрээлэн буй орчны экосистемд олон эерэг нөлөө үзүүлдэг хэдий ч инженерийн салбарт цэвдгийн судалгаа хийгдээгүйн улмаас бүтээн байгуулалт, зам, барилгын ажилд ноцтой гарз, хохирол учруулсаар байна.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 29.3 хувьд цэвдэг ямар нэг хэмжээгээр тархдаг бөгөөд цэвдгийн тархалтаараа манай улс дэлхийд тавдугаарт ордог.
Н.Батаа