Хүн болгон олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн аккаунттай болсон энэ цагт олон хүн сүлжээндээ юу тавих талаараа төдийлөн боддоггүй. Тэгвэл бид өөртөө итгэл муутай, бусдаас ялгарах гэсэн хүмүүсийн сүлжээнд тавьдаг 5 зүйлсийг жагсаая. Таны архиваас ч ийм зураг, пост хэд хэд олдоно гэдэгт итгэлтэй байна.
Очсон газраа тэмдэглэсэн зураг
Та дагагчид гээд бусад хүмүүс юу гэж бодох бол оо гэж маш их санаа зовдог. Тиймээс тэдэнд идэвхтэй, үйл явдлаар дүүрэн, адал явдал ихтэй сайхан амьдарч байгаагаа бүхий л хүчээрээ харуулахыг хичээнэ.
Жишээ нь та музейгээр аялсан, өөр хот, улсад очсон, найзуудтайгаа хамт шорлог идээд сууж байгаа зургаа их тавьдаг уу. Бүх зүйл гайхалтай. Гэхдээ нэг нууц хэлэхэд таны хаана очсоныг хэн ч сонирхохгүй. Тиймээс зураг болгон дээрээ хаана байрлаж байснаа тэмдэглэж, тайлбар хийх ямар ч шаардлагагүй.
Зааланд авахуулсан зураг
Ямар нэгэн шалтгаанаар та зааланд авахуулсан зураг бичлэгээ цацдаг уу? Та дасгал хийх сонирхолтой байгаа нь сайн хэрэг. Гэхдээ хүмүүст таны спортоор хичээллэдэг, үгүй нь ямар ч хамаа байхгүй гэдгийг бас санаарай.
Хоолны зураг
Өглөө, өдөр, оройн хоолны зургаа байнга хуваалцаж, өөрийгөө аятайхан ресторанд хооллож байгаагаа харуулах нь өөрийгөө дутуу үнэлдгийн шинж. Мэдээж үүнд хоолтой холбоотой зураг бичлэг оруулдаг фүүд-блогчид орохгүй л дээ.
Бэлэг, худалдан авалтын зураг
Бүх л хүн дэлгүүрээр орж өөртөө таалагдсан зүйлээ авдаг. Мөн бэлгэнд авдаг. Харин өөрийгөө дутуу үнэлдэг хүн үүнийгээ олон нийтийн сүлжээнд тавьдаг. Ийм зүйл нийтлэх нь танд бусдын зүгээс сайшаал дэмждэг дутагдаж байгаагийн илрэл юм. Үүнээс гадна үүгээр та хэн нэгэн өөрийг нь хайрладаг, эрхлүүлдэг гэдгийг харуулахыг хичээж байгаа хэрэг.
Ямар мэдрэмж төрж байгаагаа байнга бичих
Британийн Бирмингхем, Эдинбург, Хериот-Уаттын их сургуулиудын хэсэг бүлэг эрдэмтэд өөрийгөө дутуу үнэлдэг хүмүүс олон нийтийн сүлжээнд байнга өөрийнхөө сэтгэл хөдлөл, зовлон шаналал, сэтгэл санаа ямар байгаагаа бичдэг гэжээ. Нэг талаас үзэхэд өөрийгөө юу мэдэрч байгааг байнга хуваалцах нь хэтэрхий хувиа хичээсэн, амиа үзэгдэл. Харин нөгөө талаас харахад танд бодит амьдрал дээрх харилцаа дутагдсаныг илэрхийлж байгаа аж.