Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 47110 шинжилгээ хийлээ.
Ингээд 58 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Үүний 10 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Харин 48 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 253,617 хүнийг шинжилгээнд хамруулж нийт 47 халдварын тохиолдлыг илрүүлээд байна.
Тандалт судалгааны явцад “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн дийлэнх тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, хавьтлын хавьтал байсан болох нь тогтоогдож байгаа.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,551 болсноос дотоодын халдварын тоо 2038 боллоо.
Л.Баяр