Ханх сумын нутагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021-02-18 12:44
hanh

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өчигдөр 12:09 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс 12:26 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Б.Эрдэнэ