Монгол Улсын хэмжээнд дотоодод “COVID-19”-ийн халдвар бүртгэгдсэнээс хойш батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал нийт 6261 хүнийг тандалтаар илрүүлж, тусгаарласан байна. Эдгээрийн 26.4 хувь буюу 1650 гаруй хүнээс халдвар илэрчээ.
Тэгвэл лабораторийн шинжилгээгээр нийт халдвар авсан хүмүүсийн 54 хувь нь эхний шинжилгээгээр халдвар илэрсэн бол 26.3 хувьд нь хоёр дахь давтан шинжилгээгээр, үлдсэн 19.7 хувь нь гурав дахь давтан шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, халдвар авсан хүмүүсийн 46 хувьд нь давтан шинжилгээгээр “COVID-19”-ийн эерэг хариу гарсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Монгол Улс дахь “COVID-19”-ийн нөхцөл байдлын мэдээг танилцуулах үеэр хэлсэн юм.
Л.Баяр