Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци”-ийн энгийн хувьцаа худалдан авах эрх буюу варрантын хугацааг гурван сараар, энэ оны 5 дугаар сарын 28-ныг хүртэл сунгахаар боллоо.
Тус компани нь 2019 оны 2 дугаар сард хаагдсан хаалттай санхүүжилтийн хүрээнд гаргасан 10.2 сая ширхэг энгийн хувьцаа худалдан авах эрх буюу варрантын хугацааг ийнхүү сунгаж байна. Ингэхдээ уг варрантыг хэрэгжүүлэх 0.50 ам.долларын үнэ болон бусад нөхцлийг өөрчлөөгүй байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.
Б.Эрдэнэ