“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 143300 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Үүнээс 117410 хүний шинжилгээний хариу гарсан. Үдээс хойш үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариу гарна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 11 хүнээс коронавирусийн халдвар илрээд байгаа бол өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэмж таван хүнээс илэрлээ.
Хоёрдугаар сарын 14-ний байдлаар СХД 16700 хүнийг шинжилгээнд хамруулсан байна. 13 байнгын цэг, 50 явуулын баг ажиллаж байна. Зааж өгсөн хороо, нутаг дэвсгэртээ шинжилгээнд хамрагдахыг хүсч байна. Идэвхтэй 30 голомтод “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г хийсэн. 100 мянга орчим өрх энэ шинжилгээнд хамрагдсанаас 17 тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл өглөө.
Л.Баяр