Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо өсчээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч малчин өрхийн тоо өмнөх оноос 5.5 хувиар өсөж 181 мянгад хүрсэн хэмээн салбарын яамнаас мэдээллээ.
Уг салбарт 617.3 мянган хүн ажиллаж байгаа нь нийт хүн амын 19.4 хувийг эзэлж, ажиллах хүчний 26.7 хувийг бүрдүүлж байна. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жил бүр өссөнөөр зах хязгаар нутгийг ашиглаж, хамгаалахад малчдын оролцоо улам бүр нэмэгдэнэ гэж хэмээн үзэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ