Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэг хоногийн мэдээг хүргэж байна. /2021.02.15-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2624 дуудлага ирснээс 1189 нь яаралтай тусламж, 1321 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1141 хүн мэдээлэл авсан байна.
Энэ хугацаанд ЭХЭМҮТ-д 34 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 43 мэс засал хийгдлээ. Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д 185 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!
Эрүүл мэндийн яам