Танзанид 15 хүн үл мэдэгдэх халдвараар нас баржээ

2021-02-10 16:40
tan

Танзани улсад 15 хүн үл мэдэгдэх шалтгаанаар нас барж, 50 гаруй хүн эмнэлэгт хэвтжээ. Тус улсын эрүүл мэндийн системийн төлөөлөгчийн мэдээлснээр халдвар авсан хүмүүс цусаар бөөлжих шинж илэрдэг гэгэн. “Одоогоор энэ өвчин өргөн тархаагүй, зөвөн нэг засаг захиргааны бүсэд гарсан. Хүмүүс цусаар бөөлжиж нас барж байгаа нь эмнэлэгт хандаагүй удсантай холбоотой” хэмээн бүсийн ерөнхий эмч Чунья Фелиста Кисанду мэдэгджээ.

Түүнчлэн энэ бүсэд эмнэлгийн шинжээчдийг илгээсэн байна. Шинжээчид нөхцөл байдал дүгнэлт хийгээд, өвчтөнүүдийг цаашид хэрхэн эмчлэх дүгнэлт гаргах юм байна. Үүнээс гадна өвчтөнүүдийн цусыг лабораториудад илгээж, мөнгөн усны улс мөр байгаа эсэхийг хянахаар болжээ.

 

Орчуулагч: Марта

Эх сурвалж: Кp.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй