Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд М.П.Сингх монголчуудад сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс нийт Монгол анд нөхдөдөө Цагаан Сарын баярын гал халуун мэндийг дэвшүүлье.
Хулгана жилийг үдэн 17-р жарны “Цагаагчин” үхэр жилийг эрч хүч, урам зоригоор дүүрэн угтахыг хүсэн ерөөе. Ирж буй жилдээ шинэ эхлэлийг тавьж, хувь хүний төдийгүй хамтын өсөлт хөгжилтөд тууштай байх ерөөлийг өөд өөдөө өргөн дэвшүүлье.
Өнгөрөн одож буй хулгана жилийн нийгэм, эдийн засагт тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх санаачилга, бүтээлч сэтгэлгээ, ажил хэрэгч хандлагыг бий болгох боломж гараасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж, найдаж, мөн залбирч байгаагаа үүгээр уламжилж байна.
Хайр, энэрэл, хүлээцтэй байдлыг өөртөө хэвшүүлж, энх тайван, эв найрамдал, хүртээмжтэй нийгмийг бий болгохын төлөө хамтдаа ажиллацгаая.
2020 онд бид Энэтхэг-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, 1.236 тэрбум долларын өртөгтэй Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөлтөөс бүтээн байгуулалтын шат руу шилжүүлж, 20 сая долларын өртөгтэй мэдээллийн технологийн төвийг байгуулах гэрээг эцэслэв. 2021 он соёл иргэншлийн үнэт зүйлсээ бэхжүүлж, хамтын өв уламжлалаа нэгтгэн, манай хоёр найрсаг ард түмний гэрэлт ирээдүйн төлөө эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх жил болно гэж найдаж байна.
Дэлхийн хүн бүхэн амар амгалан байж эрүүл саруул, амжилт бүтээлээр дүүрэн хөгжин цэцэглэж элбэг дэлбэг байхыг хүсэн ерөөе.
М.П.Сингх
Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд