Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Бүгд Найрамдах Беларусь улсын статистикийн хороотой статистикийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 2020 онд байгуулсан.
Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2020-2022 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө батлуулсан бөгөөд анхны туршлага хуваалцах цахим семинарыг зохион байгууллаа.
Уг семинараар ҮСХ-ны голлох ажлууд болох 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын үр дүн, ААН-ийн үйл ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй Корона вирусийн нөлөөлөл, Корона вирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааны үр дүнг танилцуулав.
Бүгд Найрамдах Беларусь улсын статистикийн хорооноос Бүгд Найрамдах Беларусь Улсын 2019 оны хүн амын тооллогын үр дүн, Корона вирусийн үед хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, туршлагаа хуваалцсан.
Уулзалтын үр дүнд хоёр тал төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж, харилцан туршлага судлах семинарыг тогтмол хийхээр боллоо.
Эх сурвалж: ҮСХ