Дэлхий даяар COVID-19-ийн тохиолдлын тоо хоёрдугаар сарын 1-нээс 7-ны өдрийн хооронд өмнөх долоо хоногтой харьцуулахад 17%-иар буурсан талаар ДЭМБ-аас өнөөдөр мэдээллээ.
“Шинэ тохиолдлын тоо 4 дэх долоо хоногтоо дараалан буурч байна” гэж тус байгууллагаас тэмдэглэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт 3 153 426 хүн халдвартай гэж бүртгэгдэж, 88 369 хүн нас барсан аж. Хоёрдугаар сарын 7-ны байдлаар дэлхий даяар халдварын нийт 105 429 382 тохиолдол бүртгэгдэж, 2 302 614 нь нас баржээ.
Халдварын тоо Африк, Европ, түүнчлэн Хойд болон Өмнөд Америкт эрчимтэй буурч байна. Африкт 22%, Европт 19%, Хойд болон Өмнөд Америкт 17%-иар багассан мэдээ байна. Эдгээр бусад нас баралт ч мөн 4-30%-иар багасчээ. Зүүн өмнөд Азид нас баралт 21%, Зүүн газар дундын тэнгист 16%-иар буурсан тооцоо гарчээ.