Зураг: форнакс одой галактик (зургийг: Digitized Sky Survey 2)
Такана (tucana) II гэх сүүн зам дахь эртний одой галактикi] том нууц хадгалж байна. Оддын хөдөлгөөнийг судалсан шинэ судалгаанаас харахад одод нь бие биенээсээ маш хол зайд гравитацын холбоотой байгаа нь уг галактикийн харанхуй материйн хүрээ[ii] (dark mater halo) эрдэмтдийн бодсоноос хамаагүй илүү хүчтэй гэдгийг харуулж байна.
Такана II –ын оддын масс манай нарны массаас ердөө 3000 дахин хүнд хэдий ч харанхуй материйн масс нь 10 сая дахин их байна. Энэ нь онолоор тооцоолсноос даруй 3-5 дахин их гэсэн үг ажээ. Энэ нь ертөнц дээрх эхний галактикууд бидний мэддэгээс хамаагүй илүү масстай байсан байж болно гэдгийг харуулж байна.
Сүүн замд энэ мэт одой галактикууд үй олон байдаг ба тэдгээрийн бүтэц дэх металлын хэмжээ нь бага байх тусам илүү хөгшин галактик гэж үздэг. Одоогоор олсон хамгийн хөгшин нь уг галактик бөгөөд энэ ажиглалтыг хийсэн судлаачид илүү хөгшин галактик сүүн замаас олдоно хэмээн найдаж байна.
Мэдээг бэлтгэсэн: ОИЭФС ЭШДаА П.Баттогтох