ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дэлхий дахинд тархаад буй коронавирусийн мутацид орсон шинэ хувилбарын талаар танилцууллаа.
Тэрээр “Дэлхийд коронавирус мутацид орон тархалт өндөртэй байгаа гурван хувилбар байна.
Үүнд:
Нэгд: VOC буюу арванхоёрдугаар сард Их Британи улсаас гаралтай вирусийн шинэ мутаци. Энэ мутацид орсон коронавирусийн тархалт маш өндөр байна. Тодруулбал, ДЭМБ-ын мэдээлснээр зургаан бүсийн 60 гаруй оронд тархжээ. Ялангуяа Англи улсад өвчлөлийнх нь 60 гаруй хувийг тус шинэ вирус эзэлж байна. Түүнчлэн Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад тархалт өндөртэй байгаа юм.
Хоёрт: 501Y.V2 буюу Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсаас гаралтай мутацид орсон коронавирусийн шинэ хувилбар байна. Тухайн улсын бүх өвчлөлийн 90 гаруй хувийг эзэлж буй бөгөөд ДЭМБ-ын зургаан бүсийн 23 улсад тархсан юм.
Гуравт: 501Y.V3 буюу Дани улсаас гаралтай шинэ мутацид орсон хувилбар. Энэ вирусийн мутаци нь Дани болон Европын орнуудад тархалттай байгаа бөгөөд Азийн орнуудад тархалт бага байна” гэлээ.
Л.Баяр