Францын аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлдэг “BpiFrance” санхүүгийн байгууллагын хүсэлтээр Жижиг, дунд үйлдвэрийн газар Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-тай хамтран 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр онлайн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тус газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар болон цаашид төлөвлөж буй бодлогын өөрчлөлтүүдийн талаар танилцуулж, уулзалтад оролцсон BpiFrance, ЭЗХАХБ-ын төлөөлөгч болон БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны худалдааны атташе нартай харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Мөн “BpiFrance”-ын Олон улсын экспертизийн ажиллагааны газрын дарга Винсент Бетта Монголын Жижиг, дунд үйлдвэрийн газарт бодлогын зөвлөмж гаргах, техникийн туслалцаа үзүүлэх боломжтойгоо илэрхийлж дараагийн уулзалтаар энэ талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхээр тохиролцов.
Гадаад харилцааны яам