Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст шагнал гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Л.Батцэнгэлийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагналаа. Тэрээр Төрийн 14 одон медалийн эхийг бэлтгэсэн бөгөөд олон жил Ю.Цэдэнбалын туслахаар ажиллаж байсан юм.
Тэрбээр “Би энэ тэмдгийг зохиосон зохиогч нь юм. Миний бүтээсэн тэмдэг олон хүний энгэрт гялалзаж байгаад маш их баяртай байна. Би нийт 700 гаруй, төрийн 14 одон медалийн эхийг зохиосон. Энэ гавьяатын эхийг ч бас зохиосон. Та бүхэндээ маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье” гэлээ .
Л.Баяр