Хятадын цагдаа нар коронавирусийн эсрэг хуурамч вакцин үйлдвэрлэж, хилийн чанад руу гаргахаар төлөвлөж байсан гэмт бүлэглэлийг илрүүлжээ.
Тусгай ажиллагааны үр дүнд бизнесийг зохион байгуулагчдыг саатуулж, худалдаанд гаргахад бэлэн болгосон хуурамч бэлдмэлүүдийг хураан авсан байна. Луйварчид 2020 оны есдүгээр сараас хойш ажлаа эхэлж, Хятадын Бээжин, Зяньсу, Шаньдун мужуудад бараагаа зарсан байна.
Хэдийгээр Хятадын засаг захиргаанаас хуурамч вакцин хураан авсан анхны тохиолдол гэж мэдэгдэж байгаа ч луйварчид вакциныг ашгийн гол хэрэгслээ болгосон олон тохиолдол байгааг үгүйсгэх аргагүй юм. Хуурамч вакцинд энгийн уусмал ашигласан байжээ.
Хятадад өнөөдрийн байдлаар 24 сая хүн л вакцинд хамрагдаад байгаа юм. Харин үлдсэн 1,4 тэрбум иргэн ээлжээ хүлээж байна.