Нобелийн физиологи, анагаах ухааны салбарын шагналтан, Австралийн вирус судлаач Питер Доэрти Оросын «Спутник V» вакциныг өндрөөр үнэлжээ. Түүний хэлснээр вакцин бүтээгчдийн хувьд коронавирусийн шинэ омог ч асуудал болохгүй гэсэн байна.
Доэрти уг вакциныг “маш их найдвар төрүүлсэн” гээд үр дүнг нь 90 гаруй хувьтай гэж үнэлжээ.
“Орос бол вакцин боловсруулалтын урт удаан түүхтэйгээрээ гайхалтай. Аденовирусийн хоёр векторыг хэрэглэх стратеги нь ач холбогдолтой. Үүнийг тэд “Спутник”-тээ хэрэглэсэн гэж би ойгож байгаа” хэмээн тэрбээр ажиглалтаа тэмдэглэжээ.
Эдүгээ вирус шилжилтийн үйл явцдаа орчихсон байгаа. Тиймээс вакциныг дахиан засаж өөрчлөхөөс өөр аргагүй. Гэхдээ энэ нь хүнд асуудал биш гэж Доэрти мэдэгджээ. Тэрбээр Оросын бэлдмэл, Janssen, AstraZeneca эмийн компаниудын вакцин төстэй байгааг анзаарчээ.