Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 15897 шинжилгээ хийлээ. Ингээд 27 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,859 болсноос дотоодын халдварын тоо 1,357 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 454 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 2 , хүндэвтэр 76, хөнгөн 376 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 21 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1,859 үүнээс эдгэрсэн 1392 буюу 75 хувь байна.
Л.Баяр