2021-02-03 11:331min00

Монголбанк энэ оны нэгдүгээр сард 1,35 тн үнэт металл худалдан авлаа

932886593_0_219_4256_2613_600x0_80_0_0_8b3085b52b0ed1b7f54b8e7842abc2cb

Монголбанк энэ оны нэгдүгээр сард 1,35 тн үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 750 кг-аар өссөн үзүүлэлт гэдгийг Монголбанк мэдээллээ.

Орон нутаг дахь үнэт металлын худалдан авалтын дүнг үзвэл дээрх хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт металл худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ энэ оны нэгдүгээр сард 170,985.19 төгрөг байв.

 Монголбанк