АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулж цахилгаан станцуудад ашиглах, усны салбарын /УСУГ/ тогтвортой байдлыг хангах гурван том ажил хэрэгжүүлнэ.
Ажлын хэсэг өчигдөр Барилга хот байгуулалтын сайдтай хуралдаж, “Арьс шир, ноос ноолуур, өлөн боловсруулах” үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Хурлаас БХБЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, Улаанбаатар хот, арьс шир ноос ноолуур өлөн боловсруулах үйлдвэрүүдийн удирдлагууд шаардлагатай тооцоо судалгааг илүү нарийвчлан задалж үзэх, талууд төлөвлөгөөнд туссан тодотгох шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоо судалгааг дахин гаргаж, энэ сардаа багтаан хэлэлцээд Засгийн газрын хуралд оруулахаар болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улс хооронд Мянганы сорилын компакт гэрээг 2018 оны долдугаар сарын 27-нд байгуулж, УИХ-аар 2019 оны нэгдүгээр сарын 3-нд соёрхон баталжээ.
Эх сурвалж : БХБЯ