Хэргийн газраас амьд үлдсэн охин хамаатныдаа амьдарч байна

2017-06-20 12:421min0
1222

Сонгинохайрхан дүүргийн харьяа Нарангийн энгэрт  нэг гэр бүлийн таван хүн амиа алдаж 16 настай охин хэргийн газраас зугтаж амьд үлдсэн хэрэг өнгөрсөн сард гарсан билээ. Түүний хойд эцэг 39 настай Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр гурван хүүхдийнхээ аминд хүрч, өөрийгөө хөнөөсөн юм.

Талийгаачдыг нутаглуулах ажил өнгөрсөн долоо хоногт дуусч цагдаа нар охиныг хамаатныд нь хүлээлгэн өгчээ. Энэ хэргийг  тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байсан бол Мөрдөн байцаах албаны Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсэн байна.

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй