Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2021.01.31/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 11202 хүнд PCR шинжилгээ хийхэд нийт 37 хүнд коронавирус илэрлээ. Энэ бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол бусад аймгуудаас халдвар илрээгүй байна.
Дээрх халдварын тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын давтан шинжиллгээ, мөн сүүлийн батлагдсан тохиолдлуудын хавьтлын шинжилгээнүүд болон цэгээр очиж шинжилгээ өгсөн хүмүүсээс тус тус халдвар илэрсэн байна.
Б.Эрдэнэ