Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2021.01.31/
Өнгөрсөн 24 цагт вирус судлалын лабораториудад 11202 хүнд PCR шинжилгээ хийхэд нийт 37 хүнд коронавирус илэрлээ.
Ингээд Улаанбаатар хотод нийтдээ 945 тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1271 тохиолдол бүртгэгдээд байна. ХӨСҮТ-өөс 22 хүн эдгэрч ХУД-ийн 300 ортой эмнэлэг рүү шилжсэн. Мөн ХУД-ийн 300 ортой эмнэлгээс 12 хүн эдгэрч гэртээ гарлаа. Манай улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1779 байна. Үүнээс 1333 хүн буюу 75 хувь нь эдгэрсэн. Одоогоор эмчлүүлж байгаа 433 хүнээс маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 65, хөнгөн 366 хүн байна.
Б.Эрдэнэ