УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Дубайн гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурьтай хүмүүсийн нэг нь би. Энэ байр суурьнаасаа битгий ухраарай. Төрийн албаны дунд шатанд байгаа хариуцлагагүй байдлаас болж Засгийн газар нь огцорлоо шүү дээ. Тэгэхээр энэ асуудалд хэрхэн анхаарах вэ?
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээг цуцлах санал өгсөн. Амаргүй нөхцөл үүсдэг нь үнэн. Дубайн гэрээтэй холбоотой зарим бичиг баримтууд алдагдсан. Үүнд Нийслэлийн прокурорын газар буруутай гэж үзэж байна.