Энэтхэгийн Засгийн газар “Үхрийн тухай шинжлэх ухаан” хичээлээр жил бүр сонгон шалгалт явуулж байхаар болжээ. Эхний шалгалтыг хоёрдугаар сарын 25-нд онлайнаар явуулахаар товложээ.

Шалгалтыг сургуулийн сурагчид, оюутнууд, түүнчлэн үхрийн тухай мэдлэгээ шалгуулах гэсэн иргэд өгч болно. Шалгалт нь 100 асуулттай. Шалгалтын асуултуудыг Rashtriya Kamdhenu Aayog (RKA) буюу 2012 онд Мал аж ахуйн яамны дэргэд байгуулагдсан Үхрийг хамгаалах нийгэмлэгээс зохион байгуулна.

Тус агентлагаас шалгалтад бэлтгэх 54 хуудас арга зүйн зөвлөмж гаргажээ. Тухайлбал, “Энэтхэг үүлдрийн үхрийн сүүнд алт агуулагддаг” зэрэг шинжлэх ухаанаар батлагдаагүй нотолгоо хүртэл тавьжээ.

Мал аж ахуйн яам нь ийм шалгалт авснаар хүмүүсийн үхрийг сонирхох сонирхлыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Гэхдээ зарим иргэд шалгалтын нөлөөгөөр ариун амьтнаа улстөржүүлэх гэж байна хэмээн буруутгажээ.

Энэтхэг улс 2014 оноос хойш буюу Нарендра Моди Ерөнхий сайд болсноос хойш үхрээ идэвхтэй хамгаалж байгаа юм. Жишээ нь гэхэд тус улсын 19 мужид үхрийг нядлах, экспортлохыг хоригложээ.

.Орчуулсан Э.Март g: mir24.tv/news

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн