Эрхэм дээдэс №2. Тайландын хаан ээлжит амрагтаа ийм цол хайрлажээ. Энэ бол Тайландын түүхэн байгаагүй үйлдэл гэж «МИР 24» суваг мэдээллээ
Х Рама хаан болон Сининат нар Бангкокт ёслолын ажиллагаанд оролцох үеэрээ ижил цэнхэр өнгийн хувцас өмсөж, шувууг тэнгэрт, загасыг усанд тавьсан байна. Энэ эмэгтэй 2019 оны наймдугаар сараас хойш буюу хатантай хуримаа хийснээс хойш гуравхан сарын дараа амраг нь болжээ.
Гэвч аравдугаар сард түүний бүх цол хэргэмийг хураан шоронд хийсэн нь хэтэрхий их амбиц хөөдөг гэж үзсэнтэй холбоотой. Харин одоо Х Рама хаан уур хилэнгээ өршөөл нигүүлслээр сольжээ.
Сининат нь хааны амраг болохоос өмнө хувийн хамгаалалтад нь алба хааж байсан юм. Хааны хатан Сутхида ч мөн гэрлэхээс өмнө Хааны гвардийн тусгай анги нэгтгэлд генерал байсан юм.