Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээлэлээ хийлээ. Энэ үеэр өчигдөр болсон жагсаал цуглааны үеэр ковид-19 халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илт илэрсэн тохиолдол гарсан тул ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний баг очиж хоёр хүнийг тусгаарлан шинжилгээ авсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр “Хоёр хүнд ханиалгах, халуурах буюу амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл ирсэн. Тухайн хоёр хүнийг тусгаарлаж шинжилгээ авахад эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Халдвар тархах эрсдэл өндөр байгааг бид байнга хэлсээр байгаа. ” гэдгийг хэллээ.
Л.Баяр