ЭНЭ САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Өчигдрийн энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 206,829,469 төгрөгийн үнийн дүн бүхий 814,274 ширхэг хувьцаа арилжигдсан.
Үүнээс 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. “Булган ундрага” ХК (BUN +14.98%) болон “Багануур” ХК (BAN +9.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Гермес центр” ХК (HRM -5.97%) болон “Түмэн шувуут” ХК (TUM -3.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 43,266 ширхэг нэгж эрхийг нийт 4,731,084 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 100 ширхэг үнэт цаас 10,200,000 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 21409.67 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.9 их наяд төгрөг боллоо хэмээн МХБ-ээс мэдээлэв.
Монголын хөрөнгийн бирж