Үндэсний статистекийн хорооны эдийн засаг, нийгмийн байдлын статистик мэдээллээр 2020 онд манай улс нийт 587.9 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оноос 64.8 (12.4 хувиар) мянган га-гаар өссөн байна.
Нийт тариалсан талбайгаас:
- 408.0 (69.4 хувь) мянган га-д үр тариа,
- .5 (14.4 хувь) мянган га-д таримал тэжээл,
- 19.0 (3.2 хувь) мянган га-д төмс,
- 10.6 (1.8 хувь) мянган га-д хүнсний ногоо тус тус тариалжээ.
Ингэснээр өмнөх оноос:
- таримал тэжээл 40.7 (93.0 хувь) мянган га,
- үр тариа 38.5 (10.4 хувь) мянган га,
- төмс 4.1 (27.3 хувь) мянган га,
- хүнсний ногоо 2.1 (25.3 хувь) мянган га-гаар тус тус өссөн байна.
Газар тариалангийн голлох бүтээгдэхүүн үр тариа хэвээр байгаа боловч нийт талбайд эзлэх хувь буурч, газар тариалангийн бусад бүтээгдэхүүн (хүнсний ногоо, тэжээлийн ургамал, техникийн ургамал)-ний нэр төрөл нэмэгдэж байна.
Үр тариа 2020 онд 430.3 мянган тонн, төмс 244.3 мянган тонн, хүнсний ногоо 121.2 мянган тонн, таримал тэжээл 182.1 мянган тонн, техникийн ургамал 22.6 мянган тонныг хураан авч, 1.2 сая тонн хадлан, 42.2 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Үндэсний статистекийн хороо