Эдийн засаг

Улсын хэмжээнд татварын нийт орлого 1.3 их наяд төгрөгөөр буурчээ

ҮСХ-ны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2020 оны 12 дугаар сард 1.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 476.5 (68.6 хувь) тэрбум төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 852.4 (74.3 хувь) тэрбум төгрөг, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 828.0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 375.9 (83.2 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн орлого буурсан нь орлогын 81.7 хувийг бүрдүүлсэн татварын орлого буурсантай холбоотой байна.

Татварын нийт орлого 2020 онд 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.3 (13.4 хувь) их наяд төгрөгөөр буурахад нийгмийн даатгалын орлого 442.5 (21.8 хувь) тэрбум төгрөг, орлогын албан татвар 335.8 (13.1 хувь) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 281.0 (11.3 хувь) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 117.0 (12.8 хувь) тэрбум төгрөг, онцгой албан татвар 86.5 (10.0 хувь) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 49.4 (6.3 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Татварын орлогод 2020 онд орлогын албан татвар 26.1 хувь, НӨАТ 26.0 хувь, нийгмийн даатгалын орлого 18.7 хувь, бусад татвар 11.4 хувь, Онцгой албан татвар 9.1 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 8.7 хувийг эзэлж байна.

Татварын нийт орлогод нийгмийн даатгалын орлогын эзлэх хувь өмнөх оноос 2.0 пунктээр буурч, НӨАТ-ынх 0.7 пункт, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.6 пункт, бусад татварын эзлэх хувь 0.3 пункт, Онцгой албан татварынх 0.3 пункт, орлогын албан татварын эзлэх хувь 0.1 пунктээр тус тус өсжээ.

67884511ee45aca5028075cbe57f3700-1 Улсын хэмжээнд татварын нийт орлого 1.3 их наяд төгрөгөөр буурчээ

Эх сурвалж : ҮСХ

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close